Шууд Chart

Оросууд аргаль нутагшуулах туршлага судлана

2015-11-28 16:12:45

Нэн ховор, устаж үгүй болох аюул ойрхон байгаа  амьтдын нэг  болох аргалийг нутагтаа өсгөх, үржүүлэх зорилгоор Оросууд биднээс туршлага судлахаар болсон байна.

Тодруулбал, Өвөрбайгалийн хязгаарт 100 гаруй жилийн өмнө устаж үгүй болсон аргалийн  сүргийг дахин нутагшуулахад 2 тал хамтран ажиллахаар боллоо. Энэ талаар Өвөр байгалийн хязгаарын амбан захирагч  Ильковский К.К “Монголчууд аргаль угалзаа хамгаалах хууль эрхзүйн орчноо боловсронгуй болгож, хатуу мөрддөг. Мөн амьдарч байгаа газар нутгийг нь бүсчлэн хамгаалах арчлах талаасаа ч тэр арвин их туршлагатай болсон гэж үзэж байгаа. Тиймээс хамтран ажиллаж, 100 гаруй жилийн өмнө Өвөр байгалийн хязгаар нутагт бэлчиж байсан тэр сайхан амьтадыг дахин нутагт нь авчирч, идээшүүлэхэд хамтран ажиллах сонирхолтой байна” гэлээ.

Манай улсын хувьд 1953 оноос эхлэн аргаль агнахыг хуулиараа хориглож,  дархан цаазтай болгосноос гадна 1987 онд Улаан номонд бүртгэж авсан байдаг. Одоогийн байдлаар Монгол Алтай, Хангайн өндөр уул, Говийн Алтай, Зүүн гарын болон Алтайн өвөр говьд 5 газрыг улсын тусгай хамгаалалтад авчээ. Ингэснээр 2000-аад оны эхээртоотолгой нь буурч байсан аргаль сүүлийн 10 жилийн хугацаанд харцангуй  тогтвортой өсч эхэлсэн байдаг байна. Хамгийн чухал нь бид аргаль, цагаан зээрийн тоо толгойг ийнхүү бууруулахгүй хамгаалж чадаж байгаагаас гадна европын орнуудын амьтны хүрээлэнд цөөн тоогоор үлдээд байсан тахийг Монголдоо авчирч нутагшуулж чадсан учраас бусадтай хуваалцах туршлага бий гэж БОНХАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл ярилаа.

2001 онд манай улсад аргаль 13-15 мянган толгойгоор тоологдож байсан бол 2009 онд дунджаар 18100  орчим толгой нөөцтэй байна гэсэн үнэлгээ гарчээ. Тархацын хувьд Монгол орны 15 аймгийн 110 сумын 47 мянга гаруй километр квадрат нутгийг хамран амьдардаг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Оросууд аргаль нутагшуулах туршлага судлана  
Үзсэн: 444 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй