2014 оноос дотооддоо цагаан будаа үйлдвэрлэж эхэлсэн энэ компанийнхан хүчин чадлаа бүрэн ашиглаж чадахгүйгээс болж эхний 2 жил алдагдалтай ажиллажээ. Гэхдээ зах зээлд эрэлт өндөр болохоор орлого нь жил ирэх бүрт өссөөр байгаа тухай мэдээлж байна. Тэдний хувьд Монголд гаднаас оруулж ирж байгаа цагаан будааны ердөө 10 хүрэхгүй хувийг л одоо хангаж байгаа. Хүчин чадлаа бүрэн ашиглавал энэ тоог хэд дахин нэмэх боломж бий гэж “Нарны будаа”-г үйлдвэрлэгч Д.Наранчимэг ярьж байна.
Харин хувиараа хөдөлмөр эрхлэгч Р.Нарантуяа өнгөрсөн жилээс “Эко матрас" нэртэй үйлдвэр байгуулж хүүхдийн гудас хийж эхэлжээ. Тэрбээр “Гаднаас оруулж ирж байгаа ижил төрлийн бүтээгдэхүүнээс хямд үнэтэй болохоор импортыг орлох бүрэн боломжтой. Хэрвээ үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа ажиллавал нэг өдөрт 100 гаруй гудас хийх боломжтой” гэж ярьж байна.
Мэдээний дэлгэрэнгүйг “Цагийн хүрд” хөтөлбөрөөс...
| Цагаан будааны хэрэгцээг дотоодоосоо хангах боломжтой | ||
| Үзсэн: 392 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.