Өнөөдөр Улаанбаатар хотод Япон улсын уламжлалт Эко баярыг зохион байгууллаа. Энэ баярын үйл ажиллагаагаар Монгол Японы ард түмний соёлын харилцааг сайжруулах, нөгөө талаар хүрээлэн буй орчиндоо ээлтэй хандхыг нийтэд уриалж байгаа юм.
“Эко баяр” гэдэг нь хог хаягдлыг дахин ашиглаж, хэрэгцээт зүйлийг хийж хэрэглэх утга агуулгатай баяр юм байна. Дайны хүнд жилүүдэд Япон улсын ард түмэн ховор хоосны зовлонг хангалттай эдэлсэн гэж үздэг. Энэ үеээс авахуулаад дахин ашиглаж болох бүх зүйлийг ашиглах арга чаргыг эрэлхийлэх нь нэг ёсны уламжлал болон тогтсон байна.
Манай улсад япон хэлийг албан ёсоор судалж эхэлсний 40 жилийн хүрээнд МУИС, Япон улсаас манай улсад суугаа элчин сайдын яамтай хамтарч энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна. Сүүлийн жилүүлдэд 2 улсын худалдаа эдийн засгийн харилцаанд томоохон дэвшил гарсантай холбогдуулан манай иргэд япон хэлийг сонирхон судлах нь ихэсч байгаа. Гэхдээ зөвхөн хэлийг нь сурхаас илүүтэйгээр соёл, ёс суртахууны хувьд япончуудаас үлгэрлэн сурах зүйл их байдаг гэж МУИС-ын япон хэлний багш Э.Тогтуун хэлж байна.
1990 оноос хойш шилжилтийн хүнд жилүүдэд япончууд манай улсад тогтвортой дэмжлэг үзүүлж ирсэн. Бид ч мөн тус улсад байгалийн гамшиг нүүрлэх үед чадах чинээгээрээ дэмжлэг туслалцаа үзүүлж байсан. Манай 2 улс харилцан бие биенээ дэмжиж ирсэн найрсаг хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх зорилт тавьж байгаа. Үүний салшгүй томоохон хэсэг нь ард түмний соёлын харилцаа юм.
| Японы “Эко баяр” Улаанбаатар хотод боллоо | ||
| Үзсэн: 390 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.