Шууд Chart

Дорнод аймгийн малчид 64 мянга гаруй тонн хадлан бэлджээ

2015-11-28 16:46:51

Дорнод аймгийн малчид  өвөлжилтийн байдлаа бүрэн хангажээ. 1,8 сая толгой малтай Дорнодынхон энэ өвөл 56 мянган тонн өвс бэлтгэхээс 64 мянга гаруй тонн өвс бэлдэж бэлтгэл ажлаа давуулан биелүүлсэн байна.

Дорнод аймагт мал өвөлжилт хэвийн байгаа гэж гэж албаны хүмүүс мэдээлж байна. Мөн аймгийн зарим малчин  өрхүүд өвөлжөөндөө буулгүй отроор нүүдэллэж байгаа тухай Баянтүмэн сумын малчин Х.Арсланбаатар  ярилаа.  

Дорнод аймагт 14 сумын 4000 орчим малчин өрх бий. Тэд энэ өвлийг өнтэй давахаар бэлтгэл ажлаа  хангаж үйлдвэрийн тэжээл 400 тонн бэлтгэхээс 180 тонныг бэлтгэжээ. Мөн аймгийн засаг даргын  даалгавараар өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд малчдынхаа аюулгүй байдлыг хангаж 200 гаруй тонн нөөц өвс төвлөрүүлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дорнод аймгийн малчид 64 мянга гаруй тонн хадлан бэлджээ  
Үзсэн: 371 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй