Нэг сая хүн амд 1400 орчим эрдэмтэн ногдож байгаа үзүүлэлтээрээ Монгол улс дэлхийд 43-т жагсч байна. Түүнчлэн мэдлэгийн эдийн засгийн индексийн “Боловсролын үзүүлэлт” гэсэн хэсэгт Монголчууд хамгийн өндөр буюу 5,83 оноотой явдаг ч гэлээ эндээс гарч байгаа мэдлэгээ ашиглаж, баялаг бүтээж чаддаггүй. Энэ байдал нь өрсөлдөх чадварын үзүүлэлтэд нөлөөлж, 140 орноос 104-т орсоор байна.
Сөргөөр нөлөөлсөн гол хүчин зүйл нь инновацийг дэмжих бодлого сул байгааг харуулж байгаа юм. Үүнийг давхар нотолсон бас нэг үзүүлэлтийг дурьдвал, манай улс мэдлэгийн эдийн засгийн индексээр 146 орноос 83-т орсон байна. Шалтгааныг харвал мөн инновацийн тогтолцоо хамгийн сүүлд буюу 2,91 оноо авсан нь нөлөөлжээ.
2000 оны судалгаагаар 86-д орж байсан манай улс 10 гаруй жилийн хугацаанд гуравхан байраар л урагшилсаныг БШУЯ-ны Шинжлэх ухааны бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Даваасамбуу хэлж байна.
| Монголчууд мэдлэгийн эдийн засгийн индексээр хамгийн өндөрт явдаг ч баялаг бүтээж чаддаггүй | ||
| Үзсэн: 351 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.