Нийслэлийн иргэдийн тав тухыг алдагдуулж байгаа төв цэвэрлэх байгууламжийн бохирын үнэрээс эхлээд бүрэн цэвэрлэгдээгүй бохир ус туул голруу цутгаж байгааг шийдэхийн тулд хэд хэдэн жижиг цэвэрлэх байгууламжийг бага зардлаар, нэг жилийн хугацаандбарьж болно гэсэн санал гарлаа. Өнөөдөр Улсын их хурлын дарга Энхболд “Буянт-Ухаа” орон сууцны хорооллын шинэ цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай танилцах үеэр албаныхан ийм тайлбар өгсөн юм.
Энэ бол хоногт 2000 м3 бохир ус хүлээн авах хүчин чадалтай бага оврын цэвэрлэх байгууламж. Өнгөрсөн жил улсын төсвийн 2.8 тэрбум төгрөгийн санхүүжилтаар наймхан сарын дотор барьж байгуулсан байна. Тус цэвэрлэх байгууламж нь Буянт-Ухаа хороолол болон нисэхийн олон мянган айл өрхийн бохирын асуудлыг шийдэж байгаа юм.
Их хурлын дарга энэ байгууламжтай танилцсаны дараа Буянт-Ухаа хороололд шинээр баригдаж байгаа 20.000 м3 бохир ус хүлээн авах хүчин чадалтай цэвэрлэх байгууламжын ажлын явцтай танилцсан. Энэ бол ирээдүйд сүндэрлэх шинэ яармаг хороолол, сургууль, цэцэрлэг гээд олон барилга, байгууламжын бохирын асуудлыг шийдэх бүтээн байгуулалт юм. Одоо ачаалал нь 4-8 дахин хэтэрчихээд байгаа Төв цэвэрлэх байгууламж лагаа ил задгай хатаадаг бол энэ цэвэрлэх ондоо шийдэлтэйг гүйцэтгэгч компанийн ажилтан н.Баттулга тайлбарлалаа.
Улаанбаатар хотод шинээр төв цэвэрлэх байгууламжтай болоход багаар бодоход 5-6 жилийн хугацаа хэрэгтэй. Дээр нь 300-аад сая долларын санхүүжилт шаардлагатай. Тэгвэл Тэгвэл Буянт-Ухаад баригдаж байгаа энэ цэвэрлэх байгууламжыг улсын төсвөөс 34.1 тэрбум гаргаж, жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл эдийн засаг, цаг хугацаа хэмнэлттэй гэж тайлбарлаж байна.
Дэлгэрэнгүйг “Цагийн хүрд” хөтөлбөрөөс...
| УИХ-ын дарга Цэвэрлэх байгууламжтай танилцлаа | ||
| Үзсэн: 397 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.