Өчигдөр Нигерийн хойд хэсэгт орших Кано мужид Исламын шашны шийт урсгалыг дагагчид ёслолын жагсаал зохион байгуулах үеэр амиа золиослогч бөмбөг дэлбэлжээ. Үүний улмаас наад зах нь 21 хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан байна.
Халдлагыг ямар бүлэглэл зохион байгуулсан нь одоогоор тодорхойгүй байна гэж холбогдох албаныхан мэдэгджээ. Үүний зэрэгцээ халдлага үйлдсэн амиа золиослогч этгээдийн хамсаатанг цагдаа нар баривчилсан, тэр этгээд хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн гишүүн болохоо хүлээсэн гэдэг зөрүүтэй мэдээлэл бас ирж байна. “Исламын улс” бүлэглэлийн холбоотон гэж өөрийгөө зарласан “Боко харам” бүлэглэл Нигерид төвлөрч, идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш зургаан жилийн хугацаанд олон мянган хүний амийг хөнөөж, 2 сая гаруй хүнийг орон гэрээ орхин дайжихаас аргагүй болгосон.
Энэ оны эхээр Нигерийн засгийн газрын цэргүүдийн явуулсан ажиллагааны дүнд “Боко Харам” бүлэглэлийн хүч нөлөө суларсан, гэхдээ оны дунд үеэс хойш тус бүлэглэл халдлага дайралт хийх нь эрс олшроод байгаа юм.
| Нигерид амиа золиослогч халдлага үйлджээ | ||
| Үзсэн: 253 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.