Британийн хамтын нөхөрлөлийн орнуудын дээд хэмжээний уулзалт өчигдөр Мальтийн нийслэл Валлетта хотод эхэллээ. Их Британийн хатан хаан II Элизабет энэ уулзалтыг нээж үг хэлсэн байна.
27-ноос 29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа 24 дэх удаагийн энэ дээд хэмжээний уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг голлон хэлэлцэхээс гадна Парисын цуврал халдлагатай холбогдуулан терроризмын аюул заналын талаар мөн хөндөж байна. 52 улс орны төлөөлөгчид болон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун тус уулзалтын нээлтэд оролцжээ. Мөн даваа гарагт эхлэх Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурлыг зохион байгуулагч Франц улсын ерөнхийлөгч Франсуа Олланд Парисын террорист халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцсоныхоо дараа энэ уулзалтад хүрэлцэн очсон байна.
Уулзалтын хүрээнд болсон хэвлэлийн бага хурлын үеэр ерөнхийлөгч Олланд ярихдаа, “Уур амьсгалын өөрчлөлт, терроризм гээд тулгамдсан асуудлууд цөм хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй. Иймээс хүн л хүний хамгийн том дайсан” гэсэн байна. Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон терроризмтой тэмцэхийн тулд хамтын нөхөрлөлийн орнууд хамтарсан нэгж байгуулах санал дэвшүүллээ. Мөн ийм нэгж байгуулсан нөхцөлд Их Британи 5 сая фунт стерлингийн санхүүжилт олгохоо амласан байна.
| Британийн хамтын нөхөрлөлийн орнуудын дээд хэмжээний уулзалт болж байна | ||
| Үзсэн: 393 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.