Уурхайн дэргэдэх бохир усны далан сэтэрсэнээс болж байгаль орчинд учирч байгаа хохирлын төлөө Бразилын засгийн газар төмрийн хүдрийн “Самарко” компаниас 5,2 тэрбум ам.долларын нөхөн төлбөр нэхэмжлэх бодолтой байна. Бразилийн зүүн өмнөд талын Минас Гераис мужид байдаг далан энэ сарын эхэнд сэтэрсэний улмаас наад зах нь 13 хүний амь эрсдэж, 600 орчим хүн орох оронгүй болж хоцроод байгаа юм байна.
Бүхэл бүтэн тосгон сүйдэж, их хэмжээний газар нутгийн дагуу ундны ус бохирдсон байна. Үүсээд байгаа нөхцөл байдлаас болж хохирсон хүмүүст нөхөн төлбөр олгох, байгаль орчинд учирсан хор аюулыг арилгахад зориулж тусгай сан байгуулахыг буруутай компаниас шаардах болно гэдгээ Бразилийн байгаль орчны сайд мэдэгдсэн байна.
Хэрэг явдлын гол буруутан гэгдэж байгаа “Самарко” компани нь бразилийн “Вэйл”, англи-австралийн “Би-Эйч-Пи Билитон” хэмээх уул уурхайн томоохон компанид харьяалагддаг байна. Эдгээр компани нөхөн төлбөрт зориулж засгийн газарт ердөө 260 сая доллар төлөхөд бэлэн гэдгээ өмнө мэдэгджээ. Мөн эдгээр компани сэтэрсэн далангаас хальсан ус хүмүүст ямар ч аюулгүй гэж нотолж байгаа боловч НҮБ “хортой” гэж дүгнэсэн байна.
| Бразилын засгийн газар далангийн эздээс нөхөн төлбөр нэхэмжилнэ | ||
| Үзсэн: 281 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.