Шууд Chart

Япон Антрактидад загас агнуурын ажиллагаагаа сэргээнэ

2015-11-28 19:48:29

Японы эрх баригчид ирэх 2016 оны 5 сарын сүүл үеэс эхлэн Антарктид орчимд загас агнуурын үйл ажиллагаагаа сэргээхээр шийдвэрлэлээ. Японы хөдөө аж ахуй, ой, загас агнуурын яамнаас иш татан “Ройтерс” агентлаг энэ тухай уламжилсан байна.

Олон улсын шүүхээс хориглосны дагуу Япон улс сүүлийн хоёр жил энэ талын үйл ажиллагаагаа зогсоогоод байсан юм. Японы загас агнуурын яам дээрх шийдвэрийнхээ талаар баасан гаригт Олон улсын халим агнуурын Комисст мэдэгдэж, өөрийн шинэчлэгдсэн төлөвлөгөөг мөн илгээжээ. Олон улсын шүүхийн хориг хүчинтэй хэвээр байгааг үл харгалзан тус улс одооноос өөрийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулах бодолтой байгаа юм байна. Энэхүү шинэ төлөвлөгөөнд цэнхэр халим агнах тоогоо гуравны хоёроор буюу жилд 333 болгож бууруулахаар заажээ. Ингэснээр энэ амьтны төрөлд ямар нэг аюул учрахгүй гэж японы шинжээчид үзэж байгаа юм байна.

Халим агнуурын олон улсын Комисс 1986 онд арилжааны зорилгоор халим агнахыг дэлхийн хэмжээнд хориглож, гагцхүү эрдэм шинжилгээний зорилготой агнахыг зөвшөөрсөн юм. Гэтэл чухам энэхүү заалтыг Япон улс ашиглаж, халим агнуурын олон тооны хөлгөө эрдэм шинжилгээний хүрээлэнд хамааруулж, шинжлэх ухааны тусын тулд агнуур хийж байгаа мэтээр харуулахыг оролдож ирсэн юм. Улмаар НҮБ-ын Олон улсын шүүх 2014 оны гуравдугаар сард Антарктид орчимд халим агнуур эрхлэхээ зогсоохыг Япон улсад үүрэг болгосон. Харин Японы эрх баригчид халимны ихэнх төрөл устаж үгүй болох аюулд ороогүй гэж нотлохыг удаа дараа оролдохын сацуу халимны мах хүнсэнд хэрэглэхийг үндэсний уламжлалт соёлын нэг хэсгээ хэмээн мэдэгдэж иржээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон Антрактидад загас агнуурын ажиллагаагаа сэргээнэ  
Үзсэн: 992 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй