Шууд Chart

Орос, Туркийн харилцаа эргээд хэвийн болно гэв

2015-11-30 09:52:26

Оросын байлдааны Су-24 онгоцыг сөнөөсөн “ноцтой” хэрэг явдал гарсан ч гэлээ нэг их удалгүй Орос, Туркийн харилцаа эргээд хэвийн болно хэмээн Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавуш-оглу үзэж байна. Оросын Ерөнхийлөгч энэ талаар хэлэхдээ "Манай Су-24 онгоцыг Туркийн Ф-16 онгоцноос харвасан “агаар-агаар” ангиллын пуужингаар сөнөөсөн. Онгоц Сирийн нутагт, Сири-Туркийн хилээс дөрвөн километр зайтай унасан гэдгийг дурдаж, энэ бол террористуудыг дэмжигчдийн зүгээс бидний ар нуруу руу хутга шаасантай адил зүйл" гэсэн юм.

Тэгвэл Туркийн Гадаад хэргийн сайд “Бидний хувьд туйлын эмгэнэлт энэ хэрэг явдлын дараа Орос, Туркийн харилцаа эргээд өөрийн гэсэн урсгалдаа орно. Дипломат арга зам ялах нь дамжиггүй, өнгөрсөн 10 дугаар сарын 3, 4-нд болсон хэрэг явдлын үеэр бид харилцан ярилцах барилыг сонгосон. Энэ нь ч үр дүнд хүрсэн. Сая би Оросын Гадаад хэргийн сайдтай утсаар ярьж, зарчмын тохиролцоонд хүрсэн. Тун удахгүй Белград хотноо болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орны Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр бидэнд уулзах боломж бий. Мөн манай хоёр орны Ерөнхийлөгчид ч гэсэн уулзах боломжтой. Хамгийн гол нь эрүүл ухаан ялах ёстой. Манай хоёр орны хооронд хямрал гүнзгийрэх ёсгүй” гэдгийг онцолсон.

Тэрбээр цааш нь хэлсэн үгэндээ "Орос улс Туркийн хувьд зүгээр нэг хөрш орон биш. Хоёр орны хооронд улс төрийн, эдийн засгийн онцгой харилцаа бий" гэдгийг цохон тэмдэглэжээ. Туркийн сайдын хэлж байгаагаар Анкара энэ таагүй хэрэг явдлаас болж Орос, Туркийн харилцаанд сэв суух вий гэдгээс үнэхээр болгоомжилж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Орос, Туркийн харилцаа эргээд хэвийн болно гэв  
Үзсэн: 483 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
124.158.77.xxx [124.158.77.xxx] 2015-11-30 13:40
Уучлал гуйж буруугаа хүлээхгүй бол орсууд хариугаа авх хэрэгтэй.

Бидэнтэй нэгдээрэй