Өнгөрсөн онд ОХУ-д нэгдсэн Крым муж өнгөрсөн долоо хоногийн туршид гэрэл цахилгаангүй байгаа. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Крым руу усан доогуур цахилгаан дамжуулах шугам татах ажлыг яаравчлахыг даалгалаа. Путин ийм үүрэг өгөхдөө Крымыг хэрэгтэй бүхнээр нэн яаралтай хангах тал дээр чармайн ажиллахыг мэдэгджээ.
Тодруулбал, Украйны хэт үндсэрхэг үзэлтнүүд Крым рүү эрчим хүч нийлүүлдэг цахилгааны шугамыг дэлбэлсэн юм. Одоогоор ОХУ Крымыг эх газартай холбодог Керчийн хоолой доогуур цахилгааны шугам татаж, Крым мужийн Украйны эрчим хүчний системээс хамааралтай байдлыг арилгах ажил эхлүүлж, ирэх сарын 20-нд дуусгахаар ажиллаж байна.
Оросын Засгийн газар өдөр бүр нисэх онгоцоор Крымд хэдэн зуун цахилгаан үүсгүүр “генератор” хүргэж, тэдгээрийг юуны өмнө эмнэлэг болон тээврийн компаниудад тараан хуваарилж байна. Ийнхүү хүч чармайлт тавьж байгаа ч энэ нь бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний дөнгөж тал хувийг л хангаж байгаа юм.
| Крым руу усан доогуур цахилгаан дамжуулах шугам татна | ||
| Үзсэн: 460 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.