Өчигдөр Бельгийн нийслэл Брюссель хотноо Турк болон Европын холбооны төр засгийн тэргүүн нар дүрвэгчдийн асуудлаар дээд хэмжээний уулзалт хийлээ. Энэ уулзалтаар Турк улс Европ руу чиглэсэн дүрвэгчдийн цувааг хязгаарлах арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хариуд нь Европын холбоо гурван тэрбум еврогийн тусламж үзүүлэх гэрээ байгуулсан байна.
Гэрээнд заасан гурван тэрбум еврогийн тусламжийг Турк улсад толгой хорогдож байгаа Сирийн 2,2 сая дүрвэгчийг цааш Европын холбоог зорихоос сэргийлэн, Туркт суурьших нөхцөл боломжоор хангах, аж амжиргааг нь дээшлүүлэхэд зарцуулах юм байна. Турк улс Европын холбоо руу чиглэсэн цагаач дүрвэгчдийн урсгалыг багасгахын тулд тэнгисийн цэргийн эргүүлээ олшруулах, хилийн хяналтаа чангатгах, дүрвэгчдийг Европын холбоо руу тээвэрлэдэг хууль бус бүлэглэлүүдтэй тэмцэх зэрэг үүрэг хүлээлээ.
Мөн Европын холбооны хилд нэвтэрсэн, гэхдээ тус холбооны гишүүн улс орнуудад орогнол авах боломжгүй цагаач дүрвэгчдийг Турк улс өөртөө хүлээн авахаар зөвшөөрсөн байна. Үүний хариуд Европын холбоо тус улсыг европын холбоонд элсүүлэх тухай яриа хэлэлцээг идэвхжүүлэхээр тохирлоо. Мөн ирэх хавраас эхлэн Туркийн иргэд Шенгений бүсэд визгүй зорчихоор болжээ.
| Турк, Европын холбоо дүрвэгчдийн асуудлаар гэрээ байуулав | ||
| Үзсэн: 334 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.