Шууд Chart

3.7 тонн жинтэй үхсэн халим эрэгт гарч иржээ

2015-11-30 11:12:40

БНХАУ-ын Шаньдун мужид байх далайн эрэгт өнгөрөгч бямба гарагт 3.7 тонн жинтэй 8.5 метр урт үхсэн халим гарч ирсэн байна. Халимыг харсан орон нутгийн иргэд далайн загасны аж ахуйн товчоонд мэдээлж, тэд шуурхай ажиллан халимыг шинжилгээнд оруулахаар авч явжээ.

Тэдний үзэж буйгаар халим хууль бус агнуурчдын тавьсан торонд боомилогдсон байж магадгүй ажээ. НҮБ-аас 1986 онд халим агнахыг хориглосон шийдвэр гарсан ч өнөөг хүртэл хууль бус ан агнуур хийгээд халим болон далайн гахайг хамгаалах нөхцөл байдал төдийлөн бүрдэхгүй байгаа юм. Тодруулбал, Шаньдун мужид л гэхэд халим хамгаалах 36 цэг байдаг ч өнгөрөгч онд 773 халим хууль бусаар агнагдсан гэх тоон мэдээлэл гарчээ.


3.7 тонн жинтэй үхсэн халим эрэгт гарч иржээ  
Үзсэн: 564 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй