КОП17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын албанаас хурлын бэлтгэл ажлын явц, уялдаа холбоог хангах хүрээнд Бямба гараг бүр “COP Time” дотоод хуралдааныг тогтмол зохион байгуулж ирсэн билээ.
Өнөөдөр “COP Time”-ийн сүүлийн хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд үүнд Үндэсний хорооны дэргэдэх дэд хороодын гишүүд оролцож байна.
Хуралдааныг Үндэсний хорооны дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир даргалан явуулж, дэд хороодын бэлтгэл ажлын явц болон эцсийн шатанд анхаарах асуудлуудыг хэлэлцэж байна.
КОП17 эхлэхэд цөөн хоног үлдээд буй энэ үед хурлын зохион байгуулалт, үйл ажиллагааны бэлтгэл эцсийн шатандаа орж, Монгол Улс дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирэх зочид, төлөөлөгчдийг хүлээн авахад үндсэндээ бэлэн болоод байна гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.

| “COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна | ||
| Үзсэн: 76 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.