Дархан хотод Төвийн бүсийн уулын дугуйн спортын “Дархан-88” наадам зургаа дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.
Энэ жилийн тэмцээнд нийт 26 багийн 180 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд 11-70 насны тамирчид 19 насны ангиллаар хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдөж байна.

Тэмцээнд Сэлэнгэ, Эрдэнэт, Төв, Улаанбаатар, Сүхбаатар, Дорноговь зэрэг аймаг, нийслэлийн баг, тамирчид хүрэлцэн ирж оролцож байгаа нь тус тэмцээний цар хүрээ жилээс жилд өргөжиж байгааг харуулж байна.
“Дархан-88” уулын дугуйн наадмыг Монголын Дугуйн Холбоо, Дархан сумын Засаг даргын Тамгын газар, Дархан-Уул аймгийн Дугуйн Холбоо, Биеийн тамир спортын газар, Цагдаагийн газар хамтран зохион байгуулж байна.

Тус наадам нь уулын дугуйн спортыг олон нийтэд сурталчлан дэлгэрүүлэх, хүүхэд залуус болон иргэдийн идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, дугуйн спортын тамирчдын ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.
Ийнхүү төвийн бүсийн шилдэг дугуйчид нэгэн дор хуран чуулж, хурд хүч, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж байна.


| “Дархан-88” уулын дугуйн наадам зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байна | ||
| Үзсэн: 76 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.