Сириэс дүрвэн Германд ирсэн тогооч залуу Германы орон гэргүй хүмүүст хоол хийж өгдөг байна. Алекс Ассали гэх 38 настай энэ эр орон гэргүй хүмүүст хоол хийж өгч байгаагаа Германд орогнох эрх олгосных нь төлөөх талархал хэмээн тайлбарлажээ.
Тэрбээр бямба гараг бүр Берлиний Александерплац талбай дахь галт тэрэгний буудал дээр өөрийн сайн дурын үйл ажиллагаагаа явуулдаг байна. Түүний галт тэрэгний буудал дээр хоол хийж буй зургийг нэгэн фэйсбүүк хэрэглэгч дарж, олон нийтэд түгээсэн бөгөөд тэрбээр зургийнхаа тайлбарт "Энэ хүн надад маш их онцгой сэтгэгдэл төрүүллээ. Манай улсад тавтай морил” хэмээн бичжээ.
Дашрамд дурдахад, Герман улс сарын өмнө 100 мянга гаруй сири иргэний улс төрийн орогнол хүссэн өргөдлийг хүлээн авсан бөгөөд тэдгээрийн нэг нь Алекс аж.
| Сирийн дүрвэгч залуу германчуудад талархлаа илэрхийлж байна | ||
| Үзсэн: 331 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.