Өмгөөлөгчдийг шүүгчээр мэргэшүүлэн ажиллуулах боломжтой гэж үзэж байна. Өнөөдөр Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ үүнийг онцоллоо. Шүүхээр хэрэг маргааныг шийдвэрлэхдээ, Эрүү, Иргэн, Захиргааны хэрэг хэмээн төрөлжүүлэн шийдвэрлэж байгаа нь үр дүнгээ өгч, мөн шүүгчид ч дагнан мэргэших бололцоо бүрдэж байна.
Өнөөдөр улсын хэмжээнд эрүү, иргэн, захиргааны хэргийн төрлөөр дагнан байгуулагдсан анхан болон давж заалдах шатны 99 шүүхэд 490 гаруй шүүгч ажиллаж, хэрэг маргааныг шүүн хэлэлцэж байна. Энэ тухай сурвалжлагч Л.Алтанхишиг утсаар мэдээллээ.
| Өмгөөлөгчдийг шүүгчээр мэргэшүүлэн ажиллуулах боломжтой | ||
| Үзсэн: 391 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.