Шууд Chart

Си Зиньпин, Барак Обама нар Парист очжээ

2015-11-30 15:02:53

БНХАУ-ын дарга Си Зиньпин, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нар Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурлын албан ёсны нээлтэд оролцохоор өчигдөр Францын нийслэл Парис хотноо хүрэлцэн очоод байна. Хятадын дарга Си Зиньпин Францын ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзаж, Элисейн ордонд оройн зоог барилаа.

Хоёр удирдагчийн уулзалтын үеэр ямар асуудал хөндөгдсөн талаар олон нийтэд мэдээлээгүй ч энэ удаагийн бага хурлаар уур амьсгалын асуудлаарх шинэ суурь конвенц батлахад Хятад идэвх зүтгэлтэй оролцоно гэдгийг Си Зиньпин илэрхийлжээ. Парисын террорист халдлагыг үл харгалзан Францтай эв санаа нэг гэдгээ харуулж, тус хотноо зохион байгуулах НҮБ-ын бага хуралд оролцоно гэдгээ мэдэгдээд байсан ерөнхийлөгч Обама мөн өчигдөр Парист хүрэлцэн очсон байна.

Тэрээр Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Парис хотын дарга Анн Идальго-гийн хамт 11 дүгээр сарын 13-ны террорист халдлагад хамгийн олон буюу 90 хүн амь насаа алдсан Батаклан театрт очиж, амь үрэгдэгсдэд хүндэтгэл илэрхийлжээ. Өнөөдөр Парисын бага хурал албан ёсоор эхэлнэ. Тус хурлын нээлтэд Хятадын дарга Си Зиньпин, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагаас гадна 150 гаруй орны төр засгийн тэргүүн оролцох юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Си Зиньпин, Барак Обама нар Парист очжээ  
Үзсэн: 463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.12.xxx [112.72.12.xxx] 2015-11-30 17:54
МАНАЙ НӨГӨӨДӨХ НЭЭРЭЭ БАС ТЭНД БАЙГАА БИЛ ҮҮ? ХЭХЭХЭ
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-11-30 15:42
Мөн Элбэгдорж очсон шүү дээ, энэ хоёрын нэртэй цуг бичихгүй яах гээд байгаа юм, манай хүнийг очихгүй бол хурал болохгүй ч байсан юм бил үү, Элбэгээ хүзүүгүй л болохоос өөр юугаар дутахав дээ, Монгол ч баян орон юм, ганц муу Ерөнхийлөгчөө хүзүүгий нь тасартал гадаадад зугаалуулж байна шүү

Бидэнтэй нэгдээрэй