Оросын онгоц Туркийн пуужинд оногдон сүйрсний дараа онгоцны нисгэгч Олег Пешков шүхрээр бууж яваад, Сири дэх туркмен босогчдын суманд өртөн амь үрэгдсэн. Энэ явдлаас тав хоногийн дараа буюу өчигдөр түүний цогцсыг Туркийн холбогдох албаныханд шилжүүлсэн болохыг тус улсын Ерөнхий сайд Ахмет Давутоглу мэдэгдсэн байна. Олег Пешковын цогцсыг Туркийн тал хаанаас хүлээн авснаа одоогоор нууцалж байна. Түүний цогцсыг холбогдох албаныхан хүлээн авсны дараа түргэн тусламжийн тэргээр Туркийн Сиритэй залгаа хилтэй ойр орших Хатай нисэх буудалд хүргэжээ.
Дараа нь цогцсыг Анкарад нисэх онгоцоор хүргэн, Оросын элчин сайд, цэргийн атташе нарт хүлээлгэн өгсөн болохыг “РИА Новости” агентлаг уламжилж байна. Олег Пешковын цогцсыг хэзээ эх оронд нь хүргэх талаар Туркт суугаа Оросын элчин сайдын яам тайлбар хийхээс татгалзсан байна. Долоо хоногийн өмнө Сирид Исламын улс бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаанд оролцож байсан онгоцыг Туркийн онгоц сөнөөсөн. Хөлгийн багт бас нэг нисгэгч явсан, түүнийг 12 цаг гаруй үргэлжилсэн аврах ажиллагааны дүнд Сирийн армийнхан эсэн мэнд олж, тус улс дахь Оросын баазад хүргэн өгсөн юм.
| Орос нисгэгчийн цогцсыг Анкарад хүргэлээ | ||
| Үзсэн: 555 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.