Шууд Chart

Парисын гудамжинд “гутлын жагсаал” боллоо

2015-11-30 17:00:48

Өчигдөр Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурлыг угтан дэлхийн олон улс оронд жагсаал зохион байгуулжээ. Эдгээр жагсаалд оролцсон 570 гаруй мянган хүн уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг дорвитой үйл ажиллагаа хэрэгжүүлэх шийдэлд хүрэхийг Парисын бага хуралд оролцох 150 гаруй улс орны удирдагчаас шаардсан байна.

Францын нийслэл Парис хотноо террорист халдлагын дараа зарласан онц байдлаас үүдэлтэйгээр жагсаал цуглаан зохион байгуулахад хорио тогтоож, улмаар НҮБ-ын бага хурлын үеэр зохион байгуулахаар төлөвлөж байсан хоёр томоохон жагсаалыг цуцалсан. Ийнхүү жагсаал цуглаан зохион байгуулах эрхгүй болсон ч гэлээ байгаль хамгаалагчид Уур амьсгалын асуудлаар дэлхийн олон орны эрх баригчдад дуу хоолойгоо хүргэх сонирхолтой арга зам олсон байна. Тухайлбал, жагсаал болох байсан талбайд олон зуун хүн өөрсдийгөө төлөөлүүлэн гутлаа эгнүүлэн тавьж, “гутлын жагсаал” хийжээ. Үүнээс гадна олон мянган хүн Парисын барилга байшингуудын хана дагуу гинжин хэлхээ маягаар гартаа уриа лоозон барин цуван зогсож, үзэл бодлоо илэрхийлсэн нь олон улсын анхаарлыг өөрийн эрхгүй татлаа.

Харамсалтай нь тайван үргэлжилж байсан энэ үйл ажиллагааны үеэр зарим жагсагч цагдаа нартай мөргөлдсөнөөс болж 200 орчим хүн саатуулагджээ. Жагсагчид дэлхийн дулаарлыг хоёр градусаас хэтрүүлэлгүй тогтоон барихын тулд эв санаагаа нэгтгэхийг улс орны удирдагчдаас шаардаж байна. Хоёр градусыг чухалчилж байгаагийн учир нь дэлхийн дулаарал энэ хязгаараас хэтэрсэн нөхцөлд далайн эргийн хот тосгод усанд автаж, зарим улс оронд цөлжилт газар авна хэмээн эрдэмтэд анхааруулж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Парисын гудамжинд “гутлын жагсаал” боллоо  
Үзсэн: 1707 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-12-01 08:53
Ард түмнтй амьдрал сайн газар иргэд нь нийгмийн идэвхтэй байхад манайд мах гурил, бензиний үнэндээ боогдоод идэх юмны хэрүүлэй л байх юм даа,
103.57.92.xxx [103.57.92.xxx] 2015-12-01 08:31
пөөх овоо шүү манай елбегийн гутал байна шүү

Бидэнтэй нэгдээрэй