![](/uploads/201511/news/thumb/a18b08991885d4c36e2325945bbfe2a6_x3.jpg)
Өнгөрсөн бямба, ням гарагт Ираны нийслэл Тегеран хотод газрын тосны асуудлаарх бага хурал боллоо. Энэ хуралд 45 орны 150 гаруй компани, тэдгээрийн дотор Их Британийн Бритиш Петролеум, Америкийн Шелл, Францын Тоталь зэрэг томоохон компаниуд оролцжээ.
Өнгөрсөн долоодугаар сард баталсан Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талт гэрээний хүрээнд Ираны эсрэг хориг арга хэмжээг ирэх оны эхээс авхуулан аажмаар цуцалж эхэлнэ. Үүнтэй уялдуулан тус улсын засгийн газар байгалийн хий, газрын тосны салбартаа гадаадын хөрөнгө оруулалт татах замаар эрчим хүчний салбараа сэргээн босгохоор төлөвлөж байна. Энэ хүрээнд Тегеранд болсон бага хурал дээр газрын тос, байгалийн хийн 50 орчим шинэ төслийг танилцуулж, мөн Иранд газрын тос хайх, олборлох гадаадын компаниудтай байгуулдаг гэрээний шинэчилсэн загварыг боловсруулж, танилцуулсан байна.
Гэрээний энэ шинэ загварын ачаар Иранд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын газрын тосны компаниуд илүү удаан хугацаанд, их ашиг хүртэх боломж нээгдэж байна. Тус улс гэрээний энэ шинэчилсэн хувилбараар 30 тэрбум америк долларын гадаадын хөрөнгө оруулалт татаж чадна гэж тооцоолжээ. Улмаар энэ хөрөнгө оруулалтыг ашиглан 2020 он гэхэд Иран улс газрын тос олборлох хэмжээгээ өдөрт 5,7 сая баррельд хүргэн, одоогийн хэмжээнээс нь хоёр дахин өсгөх төлөвлөгөөтэй байгаа аж.
Иранд газрын тосны асуудлаарх бага хурал болов | ||
Үзсэн: 425 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.