Шууд Chart

Үйлдвэрлэлийн ослоор хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн тоо өсчээ

2015-11-30 18:01:31

Үйлдвэрлэлийн ослоор хөдөлмөрийн чадвараа алдаж байгаа  иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Тиймээс Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлд Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой хууль орсон байна.

Одоо мөрдөж байгаа хуулиар үйлдвэрлэлийн ослын гурван тохиолдолд тэтгэмж олгодог байсан бол шинэ хуулийн төсөлд зургаан тохиолдолд “үйлдвэрлэлийн  осол” хэмээн үзэж тэтгэмж олгохоор тусгажээ. Мөн даатгуулагчийн буруугаас осол гарсан үед тэтгэмж олгодоггүй байсан бол шинэ хуулийн төсөлд тэтгэмж олгох санал оруулжээ. 

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын албаны дарга А.Хишигбаяр ярилаа. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Үйлдвэрлэлийн ослоор хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн тоо өсчээ  
Үзсэн: 342 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй