Шууд Chart

Япон, Европын холбооны эдийн засгийн түншлэл байгуулахаар хэлэлцэж байна

2015-11-30 18:01:52

Япон болон Европын холбооны төлөөлөгчид эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулах яриа хэлэлцээний 14 дэх үе шатыг Токиод эхлүүллээ. Энэ яриа хэлэлцээний хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, боловсруулсан хүнс болон автомашин, цахилгаан бараа зэрэгт оноодог гаалийн татварыг тэглэх асуудлыг голлон хэлэлцэж байна.

Япон болон бусад 11 орон хамтран Номхон далай дамнасан чөлөөт худалдааны түншлэлийн гэрээ байгуулсны дараа таван өдрийн энэ яриа хэлэлцээ зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог юм. Европын холбоо энэ яриа хэлэлцээгээр Японд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон боловсруулсан хүнс, тухайлбал дарс, бяслаг зэрэгт оноодог гаалийн татварыг тэглэх хүсэлт тавиад байна.

Харин Японы төлөөлөгчид дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдээ өрсөлдөөнөөс хамгаалахын тулд хөдөө аж ахуйн зарим нэр төрлийн бүтээгдэхүүнд тогтоосон гаалийн татварыг хадгалж үлдэх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлжээ. Татварын асуудлаар хоёр тал нарийвчилсан хэлэлцээ зохион байгуулах боломжгүй байсаар өдийг хүрсэн, энэ нь Номхон далай дамнасан чөлөөт худалдааны түншлэлийн гэрээ төлөвлөж байснаас оройтож байгуулагдсантай холбоотой гэж ажиглагчид тайлбарлаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон, Европын холбооны эдийн засгийн түншлэл байгуулахаар хэлэлцэж байна  
Үзсэн: 470 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй