Манай улсын их, дээд сургуулийн багш, оюутнууд инженерийн боловсролоор дэлхийд тэргүүлэгч Массачусетсийн технологийн институттай хамтран ажиллахаар болсон. Бид дэлхийн хэмжээнд багш, оюутнуудаа бэлтгэх, цаашлаад тэдний бүтээлийг олон улсын зах зээлд өрсөлдөхүйц хэмжээнд хүргэх үүд хаалга нээгдлээ.
Хамтарсан хөтөлбөрийг эхний ээлжинд ШУТИС, МУИС-д хэрэгжүүлэх юм. ШУТИС, МУБИС-ийн багш, оюутнууд хамтран ЕБС-ийн ахлах ангийн сургалтад ашиглах бичил компьютер зохион бүтээсэн. Энэ бол мэдлэгийг үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа сайн жишээ гэдгийг ШУТИС-ийн мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Сүхбат хэлж байна.
Бид энэ мэт олон бүтээлээ зөвхөн дотооддоо хүргээд л сэтгэл ханаж болохгүй. Багш, оюутнууд зах зээл, салбарын ирээдүйг мэдэрч гаргасан бүтээлүүдийг гадагшаа гаргаж Монголын инженер, технологийн салбарын хөгжлийг хурдасгах нь чухал. Массачусетсийн технологийн инстиуттэй хамтарч, бүтээл үйлдвэрлэх боломжоос гадна зочин профессор хүлээн авах, багш, оюутан солилцох, хамтран судалгаа хийх, тэдний хөтөлбөрийг Монгол хөрсөнд буулгах гээд хэд хэдэн ажлыг энэ оноос эхлүүлэхээр бэлтгэж байна.
ШУТИС гарааны 4-5 жижиг компанитай болчихоод байгаа юм. Бид боловсролын салбарын хөрөнгө оруулалтад ямар үед ч сэтгэл ханаж болохгүй гэж байлаа. Харин яамны зүгээс энэ ондоо багтаж иновацийн лаборатори байгуулах гэж байгааг салбарын сайд хэллээ.
Манай багш, оюутнууд МТИ-тэй 20-30 жил хамтарч ажиллахаар боломж бүрдсэнийг салбарын сайд онцолж байсан юм. Нэг үгээр хэлбэл, ШУТИС-ийг ирээдүйд МТИ-ийн түвшинд хүртэл нь ололт амжилтаас нь суралцана. Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийг солонгоруулахад зах зээлээ мэдэрсэн оюуны бүтээлүүд чухал нөлөөтэй.
Тиймээс энэ салбарт гадны сайн туршлагуудыг нэвтрүүлж, дэлхийн шилдэг их, дээд сургуулиудтай хамтрах ажил цаашид үргэлжилнэ. Энэ сарын дундуур Харвардын их сургуулийн Гадаад харилцааны захирал манай улсад ирж, хэд хэдэн хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр болсон байна.
| Манай их, дээд сургуулиуд Массачусетсийн технологийн институттэй хамтарч ажиллана | ||
| Үзсэн: 239 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.