Украйнаас цахилгаан эрчим хүч дамжуулдаг өндөр хүчдэлийн шонгууд унаснаар Крым эрчим хүчгүй долоо хоносон. Харин өчигдөр Крым дэх бүх айл өрх эргээд гэрэл цахилгаанаар хангагдаж эхэлснийг Оросын онц байдлын яамнаас мэдэгдсэн байна. Тус яамны мэдээлснээр, одоо цахилгаан эрчим хүчгүй байгаа айл өрх үлдээгүй гэнэ. Крым дэх эрчим хүчний бие даасан эх үүсвэрүүд тус нутаг дахь нийт айл өрхийн эрчим хүчний хэрэглээний 50 гаруй хувийг дангаар хангах боломжтой болсон байна.
Үүнээс гадна ОХУ-аас цахилгаан эрчим хүчний 250 гаруй үүсгүүр тээвэрлэсэн 20 ачааны машины цуваа Крымыг чиглэн замдаа гарчээ. Мөн ОХУ-ын Краснодар хотоос Крым рүү татаж байгаа эрчим хүч дамжуулах шугамыг ирэх сарын 20 гэхэд барьж дуусган, ашиглалтад хүлээлгэж өгнө гэдгийг тус улсын эрчим хүчний сайд Александр Новак хэлж байна. Цахилгаан эрчим хүч дамжуулах энэ шугам ашиглалтад орсноор Крым Украйнаас эрчим хүчний хувьд бүрэн хараат бус болох юм байна.
| Крымын ард иргэд эрчим хүчээр хангагдлаа | ||
| Үзсэн: 491 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.