Шууд Chart

Яаралтай тусламжийг аль ч шатны эмнэлгээс авч болно

2015-11-30 18:27:19

Яаралтай тусламжийг зөвхөн 103 руу хандаж авдаг гэсэн ойлголт иргэдийн дунд нийтлэг байна. Тэгвэл Эрүүл мэндийн тухай хуулиараа ийм тусламж, үйлчилгээг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аль ч шатны эмнэлгээс авах боломжтой юм.

Нэг үгээр хэлбэл, иргэн таны биеийн байдал хүндэрч, муудсан үед 103 дуудаж цаг алдалгүйгээр хамгийн ойр байгаа улсын мөн хувийн эмнэлгээс ч гэсэн яаралтай тусламжийг үнэ төлбөргүй авах эрх зүйн орчин үйлчилж байна.

Анхан шатны яаралтай тусламжид 20 гаруй төрлийн өвчлөл багтсан. Гэнэтийн хурц өвдөлт, цус алдалт, ухаан алдах, төрөлт, сэтгэц, мэдрэл, гэмтлийн өвчлөлийг аль ч шатны эмнэлэгт үзүүлж болно гээд хуулиндаа тусгасан байдгийг Түргэн тусламжийн төвийн захирал хэлж байна. 

Яг ийм хууль эрх зүйн орчныг мэддэг иргэд дүүрэг, эсвэл улсын зэрэглэлтэй эмнэлэгт очоод тусламж авч чадахгүй байх тохиолдол олон байдгийг хэлж байгаа юм. Амаржихаар очсон эх хүүхэдтэйгээ эндэх, өөр эмнэлэг рүү явж байх замдаа нас барсан тохиолдол хэвлэлийн хуудаснаа үлдэж, харин ар гэрийнхэн нь гомдолтой үлддэг.

Уг нь хуулиараа гэнэтийн хурц өвдөлт, цус алдалт, гэмтлээс шалтгаалсан өвчлөлийг таны гэр, эсвэл өвдөөд явж байгаа байршилд хамгийн ойр эмнэлгийн эмч үзээд нэн яаралтай бол таван минутын дотор тусламж үзүүлнэ. Хэрвээ амь насанд аюул учрахааргүй бол 30-60 минутын дотор эмнэлгийн тусламж үзүүлэх ёстой байдаг байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Яаралтай тусламжийг аль ч шатны эмнэлгээс авч болно  
Үзсэн: 649 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.11.192.xxx [103.11.192.xxx] 2015-12-01 11:45
саяхан манай хүү хордлого аваад түргэн дуудсан чинь гэрийн хаягийн дагуу дүүрэгийнхээ яаралтай тусламжийн төвд очиж дусал хийлгэ гээд яваад өгсөн. Тэгээд БГД-ийн яаралтай тусламж дээр очоод хэдий даатгалтай ч гэсэн 40,000 төгрөг төлж 3 төрлийн дусал эмчилгээ хийлгэсэн. Эрүүл мэндийн даатгал төлсөний үр дүн ер нь алга. Зөвхөн эмч үзэх нь л үнэгүй байх юм
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2015-12-01 09:23
Хэдэн тоот хэзээ гарсан тушаал тогтоомж бэ. Наад тушаалаа. Харуулаач тэгвэл он сар тоотоор нь эмнэлэг. Эмч нартаа баримттай ярина ш дээ. Эмч нар мэдэх ч үгүй
122.201.22.xxx [122.201.22.xxx] 2015-12-01 09:10
ач охин хордлогод ороод хувийн эмнэлэгт яаралтай үзүүлсэн аваагүй Хүүхдийн 2-т эмч нар нь тариагаа хийж чадахгүй байсаар өөд болгосон Чадваргүй эмч нарыг бодохоор гомдож харамсаж цөхөрч суух юм

Бидэнтэй нэгдээрэй