Шууд Chart

Төмөр замын бүтээн байгуулалтад цэргүүд ажиллана

2015-11-30 18:43:36

Төмөр замын бүтээн байгуулалтын газар шорооны ажилд нэн түрүүнд 3300 гаруй ажилтан хэрэгтэй байгаа тухай Хөдөлмөрийн сайд өнөөдөр УИХ-ын даргад танилцууллаа. Энэ ажиллах хүчийг зөвхөн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс хангах боломжгүй учраас цэргийн алба хаагчдыг татан оролцуулах зайлшгүй шаардлага байгаа юм. “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөр хэрэгжсэнээр манай улсын ажиллах хүчний төлөвшилд томоохон дэмжлэг болно гэж үзэж байна.

“Монголын төмөр зам” компаниас ирүүлсэн төмөр замын доод бүтцийн буюу газар шорооны ажилд шаардлагатай мэргэжилтэй ажилтны судалгаа гаргажээ. Үүнд хүнд машин, механизмын оператор, засварчин, мэргэшсэн жолооч, бетон арматурчин, геодезийн техникч гэх мэт төмөр замын доод бүтцийн ажилд шаардлагатай нийт эрэлттэй ажилтны тоо 3362 байгаа юм байна. Энэ мэргэжилтнүүдийг бололцооныхоо хэрээр бэлтгэж байгаа. Жишээ нь, Хүнд машин механизмын оператор, мөн засварчин мэргэжлээр л гэхэд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 1300 гаруй хүн суралцаж байгааг мэдээллээ.

Төмөр замын бүтээн байгуулалтад цэргийн алба хаагчдыг татан оролцуулах хэрэгцээ шаардлага зайлшгүй байгаа учраас эрхзүйн орчныг тодорхой болгосон. Алба хаах хугацаандаа цэргүүд тодорхой мэргэжил эзэмшиж, ажлын дөртэй болох учраас ажиллах хүчний нөөцөд том дэмжлэг бий болно гэж үзэж байгаагаа Хөдөлмөрийн сайд болон Батлан хамгаалах яамны төлөөлөл УИХ-ын даргад танилцууллаа.

Түүнчлэн улсын төсвийн 2015 оны тодотголд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд 90 тэрбум төгрөг зарцуулахаар батлуулсан. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн дагуу төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлаар нэмэлт хэлэлцээрийг хийж уг асуудлыг 2016 оны төсвийн эхний тодотголд шилжүүлэн, Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэхээр төлөвлөөд буйг салбарын сайд дурдсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Төмөр замын бүтээн байгуулалтад цэргүүд ажиллана   
Үзсэн: 372 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй