Шууд Chart

"Ханги"-"Мандал" боомт байнгын ажиллагаатай боллоо

2015-11-30 18:48:31

Дорноговь аймгийн "Ханги"-ийн хилийн боомт болон ӨМӨЗО-ны "Мандал" боомт нээгдээд 14 жил болж байна. Энэ хугацаанд боомт улирлын чанартай ажиллаж ирсэн. Тэгвэл уг боомт маргаашнаас буюу 12 дугаар сарын 1-нээс эхлэн байнгын үйл ажиллагаатай болж байна.

Анх 2001 онд Дорноговь аймгийн "Ханги"-ийн хилийн боомт болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы Дархан муу мянган хошууны "Мандал" боомт үүд хаалгаа нээж байсан. Ингэснээр  хоёр улсын иргэд, бараа бүтээгдэхүүн,  түүхий  эдээ солилцох боломж бүрдсэн.  Нээгдсэн цагаасаа эхэлж улирлын чанартай үйл ажиллагаа явуулж байсан "Ханги"-"Мандал"-ын боомтоор зорчих иргэдийн тоо жил бүр нэмэгдэж олон хоногоор дараалал үүсгэх хүндрэлтэй асуудлууд тулгардаг байсан юм.

"Ханги"-ийн боомт байнгын ажиллагаатай болсноор иргэдэд явдал чирэгдэл учруулахгүй мөн, хил орчмын иргэд чөлөөтэй зорчих түүнчлэн их хэмжээний бараа бүтээгдэхүүн, түүхий эд  нэвтрүүлэх боломж бүрдэж байна. Ингэснээр бүс нутгийн хөгжилд томоохон хувь нэмэр  оруулна гэж үзэж байна.

Өнөөдрийн байдлаар "Ханги"-ийн хилийн орчимд шалган нэвтрүүлэх ажилчдын байр ашиглалтад ороод байна. Цаашид  боомт орчимд цахилгаан хангамж, зам, газар төлөвлөлтийн ажлууд шат дараатайгаар хийгдэх аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Ханги"-"Мандал" боомт байнгын ажиллагаатай боллоо  
Үзсэн: 1606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй