Хөдөө орон нутгаас Говьсүмбэр аймаг цэцэрлэгийн асуудлаа бүрэн шийдэж чадлаа. Аймгийн төвийн нэгдүгээр цэцэрлэгийн байрыг шинээр барьж ашиглалтад оруулсан бол Баянтал сумын цэцэрлэгийн байрыг нүүлгэж, олон хүүхэд хүлээн авах боломжтой боллоо. Удахгүй дахин нэг шинэ цэцэрлэгийн байрыг Канад технологиор барьж байгаа гээд үзвэл энэ аймагт хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтын хувь 95 хувьд хүрчээ.
Баянтал сумын цэцэрлэгийн хуучин байранд ердөө 50 хүүхэд хамрагдаж байсан. Харин шинэ байрыг ашиглалтад оруулснаар 100 гаруй хүүхэд хамрагдах боломж бүрджээ. Цэцэрлэгийн байрны засвар, тохижуулалтын ажилд нийтдээ 140 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, энэ хөрөнгийг БСШУ-ны сайдын багцаас гаргажээ.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум таван цэцэрлэгтэй. Ууган нэгдүгээр цэцэрлэг 53 жилийн дараа шинэ байртай боллоо. Ингэснээр цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо хоёр дахин нэмэгджээ. 1962 онд байгуулагдсан Сүмбэр сумын нэгдүгээр цэцэрлэгийн шинэ барилгын ажил 2014 онд эхэлж өнөөдөр ашиглалтад орж байгаа юм. Харин шинэ онд дахин нэг шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор тус аймгийн хувьд хүүхэд цэцэрлэгт орж чадахгүй гэх хүндрэл арилж байна.
| Говьсүмбэр аймаг цэцэрлэгийн асуудлаа бүрэн шийджээ | ||
| Үзсэн: 289 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.