Шууд Chart

Говьсүмбэр аймаг усны хангамжаа сайжруулна

2015-12-01 10:11:59

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр манай улсад “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Говийн бүсийн хүн амын ундны усны хангамжийг сайжруулахаар Говьсүмбэр аймгийн цэвэр усны шугам сүлжээг шинэчлэх талаар төсөл хэрэгжүүлэгчид хэлэлцжээ.

Чойр хотын нийтийн эзэмшлийн байрнуудын сантехникийн шугам сүлжээг шинэчлэх шаардлагатай. Тухайлбал, Төмөр замын орон сууцууд болон 3-р багийн 5 давхар байруудын усанд хийсэн шинжилгээгээр бохирдолтой гэж гарчээ.

Ундны усны аюулгүй байдлыг хангахын тулд усны эх үүсвэрээс хэрэглэгч хүртэлх бүх цэгүүдэд ус бохирдуулах хүчин зүйлсийг тогтоох хэрэгтэй. Энэхүү эрсдлийг гаргаж байж дараагийн алхмаа хийнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.

“Усны аюулгүй байдлын төлөвлөгөө” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ус сувгийн удирдах газрын туршлагад үндэслэн аймаг, орон нутгуудад уг ажлыг ийнхүү хэрэгжүүлж эхэлжээ.

Энэ чуулганд 195 орны нийт 50 мянга орчим төлөөлөгч оролцож байгаа юм. Мөн түүхэндээ анх удаа 150 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар нэг дор цугларч хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудлыг 10 гаруй хоногийн турш хэлэлцэх юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Говьсүмбэр аймаг усны хангамжаа сайжруулна  
Үзсэн: 516 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй