Шууд Chart

"Исламын улс" бүлэглэл 3500 гаруй хүнийг цаазалжээ

2015-12-01 13:03:43

"Исламын улс" бүлэглэл 2014 оны зургаадугаар сард Халифын улс болсноо зарласнаас хойш 3500 гаруй хүнийг цаазалсан тухай тайлан мэдээг олон улсын хүний эрхийн байгууллагаас гаргажээ. Их Британид төвтэй Сирийн хүний эрхийн байгууллага "Исламын улс" бүлэглэл тусгаар улс болноо зарласнаас хойшх 17 сарын хугацаанд 3591 хүнийг цаазалсан гэсэн тоо баримтыг өчигдөр гаргажээ.

Тэдний 975 нь Сирийн засгийн газрын тус бүлэглэлтэй байлдаж байсан цэргүүд юм байна. мөн 1945 нь энгийн иргэд тэр дунд 103 эмэгтэй, 77 хүүхдийг цаазалжээ. Мөн "Исламын улс" бүлэглэл өөрсдийн 415 дайчнаа АНУ-ын тэргүүлсэн эвсэлтэй хамтарсан, оргож босохыг завдсан зэрэг үндэслэлээр амь насыг нь хороосон байна. Ажиглагчид "Исламын улс" бүлэглэл эрх мэдлээ бэхжүүлэхийн тулд гишүүдээ урвах, оргон босох зэргээс сэргийлэхэд террорист үйл ажиллагаа, цаазлах арга барилыг цаашид ашиглах хандлагатай байгааг онцолж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Исламын улс" бүлэглэл 3500 гаруй хүнийг цаазалжээ  
Үзсэн: 462 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй