Шууд Chart

Оросын жуулчид БНХАУ, Куба, Вьетнамыг сонгож магадгүй

2015-12-01 13:14:18

ОХУ террорист үйл ажиллагааны аюул заналаас иргэдээ хамгаалах зорилгоор Египет, Турк чиглэлд аялал жуулчлалын хориг тавиад байгаа. Харин одоо ОХУ-ын эрх баригчид хар жагсаалтанд орсон Египет, Туркийг Куба, Хятад, Вьетнам зэрэг орнуудаар сольж, эдгээр орнуудтай аялал жуулчлалын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярьж байгааг Оросын зарим хэвлэлүүдэд мэдээлжээ.

ОХУ-ын засгийн газар өнгөрсөн аравдугаар сарын 31-нд Синайн хойгт А321 зорчигч тээврийн онгоц алан хядагчдын санаатай үйлдлээс болж сүйрснээс хойш Египет чиглэлд агаарын тээврийн бүх нислэгээ зогсоосон. Мөн өнгөрсөн бямба гарагт ОХУ Сирийн нутаг дэвсгэрт цэргийн ажиллагаанд оролцож байсан онгоцыг нь туркийн цэргийнхэн сөнөөсөнтэй холбогдуулан Анкарагийн эсрэг эдийн засагийн болоод аялал жуулчлалын хориг тогтоосон юм.

Иймд ОХУ-ын жуулчдын хувьд Египет Турк рүү аялаж зугаалах нь нэг хэсэгтээ хаалттай болсон. Иймд ОХУ-ын засгийн газар жуулчдынхаа аялаж, амрах боломжийг хангах зорилгоор Хятад, Куба, Вьетнам зэрэг орнуудыг Турк, Египетийн оронд жуулчлахад таатай газраар сонгох асуудлыг хэлэлцэж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Оросын жуулчид БНХАУ, Куба, Вьетнамыг сонгож магадгүй  
Үзсэн: 1483 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2015-12-01 21:39
Orosyyd aimar gomdson bn. Gexdee l orosyyd yadyy atd tymen amraxaasaa ilyy naimaa xydaldaa l xiix gej yabdag baisan baix
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-12-01 19:00
orosuud khoid solongos bolokh gej bna
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-12-01 15:50
mongolruu heden juulchnaa yavuulaasaida
79.82.4.xxx [79.82.4.xxx] 2015-12-01 14:35
mongold yu uzeh yum
183.81.169.xxx [183.81.169.xxx] 2015-12-01 14:08
Лалынхан амьдардаггүй газар байх болов уу. Их эрсдэлтэй юм аа.
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2015-12-01 14:08
Маш зов доо.одоо монголоор дайруулаад нисчихвэл мон ч их орлого олно доо
92.105.183.xxx [92.105.183.xxx] 2015-12-01 14:05
ongorson jild turkt 3.3 saya oros juulchin aialsan. ene ursgal greece kiprt shiljine

Бидэнтэй нэгдээрэй