Өнгөрсөн долоо хоногт ОХУ цэргийн онгоцыг нь Сирийн нутагт сөнөөснийх нь хариуд Туркийн эсрэг эдийн засгийн хориг тавьсан юм. Өчигдөр Москва Туркийн эсрэг тавьсан хоригт багтсан бараа бүтээгдэхүүний төрлийг зарлалаа. Тухайлбал, Орос улс Туркийн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний импортод хориг тогтоож байна. Оросын Туркээс авдаг хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний импорт жилд 1.6 тэрбум америк долларт хүрдэг юм байна. Мөн ОХУ Турк чиглэлд тусгай үүргийн нислэгт хориг тогтоож байна.
Цаашид хоёр орны хооронд энгийн нислэгт ч гэсэн хориг тогтоож магадгүй гэж Москвагийн эрх баригчид мэдэгджээ. Харин Оросын барилгын салбарт ажиллаж байгаа турк иргэд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс ажлаа үргэлжлүүлэх талаар Засгийн газраас зөвшөөрөл авах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргажээ. Харин ОХУ Туркээс импортоор авдаг аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн, ялангуяа хувцас эдлэлд хориг тогтоосонгүй. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев энэ удаагийн хориг бол зөвхөн эхлэл гэдгийг онцолсон байна.
| ОХУ Туркийн ХАА-н бүтээгдэхүүнд хориг тавив | ||
| Үзсэн: 1293 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.