Шууд Chart

АШУҮИС олон улсын их сургуулиудын цахим сүлжээнд холбогдлоо

2015-12-01 15:01:52

АШУҮИС, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран “Зайны сургалт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлжээ. Ингэснээр АШУҮИС олон улсын бүх дээд сургуулиудтай зайн уулзалт, сургалтыг зохион байгуулах боломжтой болсон байна. Өнөөдөр тус сургуулийн багш нар ОХУ, Турк Улсын их, дээд сургуулиудтай онлайнаар холбогдож, мэдээлэл солилцлоо.

ДОХ буюу “Дархлалын олдмол хомсдол өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ” сэдвийн хүрээнд АШУҮИС-ийн багш нар ОХУ-ын Байгалийн чинадын их сургуультай онлайн уулзалт зохион байгуулж байна. Манай улсад ДОХ-ын халдвар тээгч болсноо мэдээгүй 100 гаруй иргэн байж магадгүй гэсэн судалгаа байгаа бол ОХУ-ын улсад сая орчим иргэн бий гэсэн тоог Дэлхий эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ. Халварт өвчнөөс бүх улс орон хамтдаа сэргийлэх боломж байгааг зайны уулзалтын үеэр хоёр тал онцолж байлаа.

Халдварт өвчин хил хязгаар байхгүй. Бүх улс орон ижил хэмжээнд эрсдэл үүрч байгаа. Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Зайн сургалт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Дэлхийн ихэнх улс орон энэ сүлжээнд нэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АШУҮИС олон улсын их сургуулиудын цахим сүлжээнд холбогдлоо  
Үзсэн: 408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй