Шууд Chart

Улаанбаатар хотын хөгжлийн корпорациас хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлнэ

2015-12-01 15:18:38

Улаанбаатар хот хөгжлийн корпорацитай боллоо. Энэ кропараци нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд суурилж, хотын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхээр ажиллах юм.

Тус корпорациас Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа 24 төсөлд Азийн хөгжлийн банкныхан судалгаа хийсэн. Эхний ээлжинд найман төслийг корпораци, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлж, аль аль талдаа харилцан ашигтай байж болно гэж үзсэн байна. Үүний нэг нь 1.5 тэрбум долларын санхүүжилт шаардлагатай метроны төсөл гэдгийг Азийн хөгжлийн банкны зөвлөх С.Бэхбат хэллээ.

Бас нэг анхаарал татсан төсөл байна. Барилгын материалаа дотооддоо үйлдвэрлэж ажлын байр нэмэгдүүлэх боломж нь байгаа учраас Налайхад орон нутгийн өмчлөлтэй Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк байгуулахаар болж 120 га газарт цахилгааны дэд бүтцийг шийдэж, оффисын барилгыг нь бариад байна. Энд хувийн хэвшлийнхнийг татан оруулж 40-60 үйлдвэр байгуулахаар төлөвлөснийг тус паркийн дарга ярилаа.

Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэхэд 25 их наяд төгрөг шаардлагатай. Харамсалтай нь энэ их санхүүжилтийг нийслэл, эвсэл улсаас гаргаад шийдэж чадахгүй. Тиймээс Улаанбаатар хотод бизнес хийх сонирхолтой гадна, дотны хөрөнгө оруулагчдад таатай боломж, гүүр нь Улаанбаатар хотын хөгжлийн корпораци байх юм.

Хотод хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд бизнес эрхлэх нэг цэгийн үйлчилгээний төвтэй болох юм байна. Манай улсад хөрөнгө оруулах сонирхолтой улс орон, байгууллага олон байгаа. Үүний нэг нь Азийн хөгжлийн банк. Нийслэлийн төсөвт дарамт учруулахгүйгээр 100-аад төслийг Улаанбаатар хотын хөгжлийн корпорациар дамжуулан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Одоо зөвхөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг концессын зарчмаас арай өөрөөр уян хатан байдлаар шийдэх ажил үлдэж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Улаанбаатар хотын хөгжлийн корпорациас хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлнэ  
Үзсэн: 367 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй