БНХАУ-ын таван том сүлжээний нэг болох Хятадын олон улсын радио монгол хэлээр нэвтрүүлгээ цацдаг болсоор 25 жил өнгөрчээ. Дэлхийн 160 гаруй радиотой хамтын ажиллагаатай байдаг энэ нэр хүндтэй байгууллага өнгөрсөн 25 жилийн хугацаанд монгол хэлээр нэвтрүүлэг бэлтгэн хүргэж байсан Монголын үндэсний олон нийтийн радиогийн ахмад сэтгүүлчдийг хүлээн авч уулзсан байна.
Хятадын олон улсын радио өнөөдрийн байдлаар 65 хэл дээр Хятад орны тухай өдөр бүр 1400 цагийн хөтөлбөр бэлтгэн олон улсад түгээдэг. Мэдээллийн энэ томоохон сүлжээтэй Монголын радио 1991 онд хамтран ажиллах гэрээ байгуулснаас хойш үе, үеийн сэтгүүлч мэргэжилтнүүдээ солилцохоос гадна харилцан эх хэлээрээ Хятадын радиогийн долгионоор дамжуулан 200 гаруй улс орон, бүс нутгуудад нэвтрүүлгүүдээ хүргэж эхэлсэн юм. Хамтын ажиллагааны түүхт 25 жилийн ойг тохиолдуулан Хятадын олон улсын радиогоос монгол хэлнийхээ редакцид ажиллаж байсан Монголын үндэсний олон нийтийн радиогийн ахмад сэтгүүлчдийг урьж Хятад орноор аялуулж, ажиллаж хөдөлмөрлөж байсан газар нь хэрхэн өөрчлөгдсөнийг танилцуулсан юм.
Одоогоор тус радио зөвхөн радио долгионоос гадна 59 хэлээр интернет сүлжээ ашиглагчтай харилцаж, нэвтрүүлэг нийтлэлээ хүргэж байна. Ганцхан жилийн дотор л гэхэд сонсогчдоосоо 2 сая гаруй захидал хүлээн авдаг энэ том айлын удирдлагууд монгол сэтгүүлчдийн радиогийн хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлдгээ илэрхийлж байлаа. Хятадын олон улсын радиогийн орлогч дарга Мо Ба Хуй тус радиод ажиллаж байсан Монголын үе, үеийн радиогийн сэтгүүлч сурвалжлагч, орчуулагчдыг хүлээн авч уулзах үеэрээ Хятадын радиогийн Монгол хэлний редакцийн монгол хэлний нэвтрүүлгийг хэллэг агуулгын хувьд шинэчлэн өөрчлөхөд ихээхэн хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлж байна хэмээн онцоллоо. Одоо тус радиод Монголын радиогийн хоёр ч залуу сэтгүүлч ажиллаж байна.
| Хятадын олон улсын радиотой Монголын радиогийн ахмад ажилтнууд танилцав | ||
| Үзсэн: 410 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.