Шууд Chart

Шүлгэн хөшөө босголоо

2013-09-18 13:36:10

Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотод яруу найрагч Р.Чойном агсны “Сүүлчийн шүлэг”, “Сархадын ширээ минь баяртай” шүлгээр хөшөө босгожээ. Дэлгэсэн номын голд үзэг тавьсан хэлбэр бүхий хөшөөний хоёр талд шүлгийг сийлсэн байна. Үдэш болоход хөшөөний үзэгнээс гэрэл цацардаг аж. Хөшөөний нээлтэд Хан Хэнтийн яруу найрагчид болох Б.Галсансүх, Б.Ойдов нар оролцож Р.Чойномд зориулж бичсэн шүлгээ уншжээ. Хөшөөг “Амьдралын аваргууд” ТББ-аас Хэнтийчүүдийг архидалтын эсрэг уриалж босгосон байна.

Нийтэлсэн: Б.Баярт

Шүлгэн хөшөө босголоо   
Үзсэн: 2444 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй