Хүүхдийн цахим тоглоом үйлдвэрлэлээрээ алдартай Хонгконгийн ВиТек (VTech) компани энэ сарын 14-ний өдөр цахим халдлагад өртсөн байна. Гэвч энэ халдлагын тухай тус компанийнхан дөнгөж өнгөрөгч долоо хоногт Motherboard технологийн сайтын мэдээллийн дагуу олж мэджээ.
Халдлага үйлдсэн хакер "ВиТек"-ийн мэдээллийн сангаас авсан хүүхдүүдийн мэдээлэл, зураг, дуу бичлэг зэргийг Motherboard технологийн сайтад нийтэлсэн аж. Түүнчлэн ямар зорилгоор тус компанийн мэдээлэлд нэвтэрсэн талаар лавлахад “Ямар нэгэн зорилго байхгүй. Гэхдээ тун амархан байсан” гэсэн хариултыг сайтын ажилтантай солилцсон нууц шуудандаа бичсэн байна.
Цахим халдлага үйлдсэн хакер одоогоор тодорхойгүй байгаа ч "ВиТек"-ийн 2.3 сая хэрэглэгчтэй Кид коннект аппликейшнээр дамжуулан, 280 мянган хүүхэд, 4.8 сая эцэг, эхийн хувийн мэдээлэл, зураг, бичлэг, шуудан зэрэгт халдсан нь илэрчээ.
Нэвтэрсэн мэдээлэл дунд нь хүүхдүүдийн эцэг, эх рүүгээ бичсэн цахим шуудан, яриа зэрэг байгаа нь олны анхаарлыг татаж байна. Тэр тусмаа бага насны хүүхдүүд интернет сүлжээ ашиглах нь зөв үү, буруу юу, тэдний аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэг болгоомжлолыг энэ удаагийн "ВиТек"-ийн цахим халдлага санууллаа.
| "ВиТек"-ийн цахим халдлагад 280 мянга гаруй хүүхэд өртжээ | ||
| Үзсэн: 1158 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.