![](/uploads/201512/news/thumb/f2f1b1dbf74058ad37d3a055b8eec091_x3.jpg)
Хүнс үйлдвэрлэлээс хүнд үйлдвэрлэл хүртэлх олон салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын Самсунг группын охин компани Самсунг Электрониксийн энэ жилийн орлого 8.2 хувиар буурах төлөвтэй байна.
Орлого буурсан гол шалтгаан нь Хятадын зах зээлд ХуаВэй, Шиаомэй зэрэг дотоодын гар утас үйлдвэрлэгчид голлох болсонтой холбоотойгоор Самсунгийн Галакси загварын утасны эрэлт эрс буурчээ. Энэ оны хоёрдугаар улиралд Самсунг Электрониксийн орлого 41.5 тэрбум америк доллар, үйл ажиллагааны ашиг 5.9 тэрбум америк доллар болж, энэ нь өмнөх жилийн үзүүлэлттэй харьцуулахад 300 сая америк доллараар буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд энэ оны эцсийн санхүүгийн үзүүлэлтүүд ч буурч гарах төлөвтэй байгаа аж.
Түүнчлэн орлого буурсантай холбогдуулан Самсунг Электроникс менежментийн шинэчлэл хийж, Самсунгийн гар утас хариуцсан захирал Шин Жон Кён өнөөдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. Түүний халааг Самсунг Галакси 6, Нөүт 5 утаснуудыг хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн, Самсунг Электрониксийн ТУЗ-ийн гишүүн Ку Дун Жин Самсун авахаар болсон байна.
Самсунг Электрониксийн энэ оны орлого 8.2 хувиар буурах төлөвтэй байна | ||
Үзсэн: 473 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.