Шууд Chart

Энэтхэгийн эдийн засаг 7 хувийн өсөлттэй байна

2015-12-01 17:24:06

Өчигдөр Энэтхэгийн Засгийн газраас тус улсын эдийн засгийн үзүүлэлт, төлөв байдлын тухай тайланг танилцууллаа. Тус тайланд тусгаснаар энэ жилийн гуравдугаар улиралд Энэтхэгийн эдийн засгийн өсөлт 7.4 хувь болж өссөн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.4 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбар 2014 оны хоёрдугаар улиралд 2.1 хувийн өсөлттэй байсан бол энэ жил 2.2 хувь болж өсчээ. Харин үйлдвэрлэлийн салбар 7.9-9.3 хувийн өсөлттэй гарчээ.

Өргөн хэрэглээний барааны үнэ буурч, дотоодын эрэлт нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлтийн гол түлхүүр болсон байна. Харин зургаадугаар сараас хойш Энэтхэгийн зарим нутгаар ган гачиг болж, ургац алдсан нь эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй боловч оны эцсийн эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг гарах төлөвтэй байна гэж албаныхан нь мэдэгдэв. Энэтхэг улс цаашид ч эдийн засгийн өсөлтөө улам нэмэгдүүлэхийн тулд гадны хөрөнгө оруулалтыг татах, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих нь чухал гэж олон улсын шинжээчид дүгнэж байна. Энэ долоо хоногт парламентын хэлэлцүүлгээр орох татварын шинэчилсэн хуулийн төслийг баталснаар татварын олон шат дамжлагыг багасгаж, улс даяар нэг төрлийн татвар төлдөг болох нь үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг болно гэж шинжээчид үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэтхэгийн эдийн засаг 7 хувийн өсөлттэй байна  
Үзсэн: 307 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй