Шууд Chart

Батлан хамгаалахын хяналтыг чангатгалаа

2013-09-18 13:55:09

Даваа гарагийн өглөө Вашингтоны Тэнгисийн цэргийн удирдах газрын 197-р байранд  гэмт этгээд гал нээж 12 хүн амь насаа алдсан юм. Хэргийг Техас мужийн салбар нэгжийн гэрээт ажилтан 34 настай Аарон Алексис  үйлдсэнийг тогтоогоод байна. Хэрэгтэн сэтгэцийн эрүүл мэндийн доголдол буюу хий юм сонсдог гэх шалтгаанаар саяхан эмнэлэгт хэвтэж байжээ. Тэрбээр уг байранд хүчин төгөлдөр бичиг баримтаар нэвтэрч орсон байна. Тиймээс Тэнгисийн цэргийн удирдах газар, тэнгисийн цэрэг, батлан хамгаалахын бүх салбар нэгжүүдийн дотоод хяналт шалгалтыг сайжруулах, ажилчдын биеийн байцаалт болон авч яваа эд зүйлд нь шалгалт хийж нэвтрүүлж байгаа эсэхийн дүгнэлтийг гаргах тухай тушаалыг баталлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Батлан хамгаалахын хяналтыг чангатгалаа   
Үзсэн: 794 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй