АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн Хятад, Энэтхэгийн удирдагчидтай Парис хотод хийсэн уулзалтууд гадаад ертөнцөд дохио өгөх зорилготойг Обамагийн гадаад улстөрийн бодлогын тэргүүлэх зөвлөх Бен Родс даваа гаригт сэтгүүлчдийн асуултад хариулах үедээ үүнийг цохон тэмдэглэж хэлжээ.
“Парист өргөн далайцтай хэлэлцээр байгуулах эрмэлзэлтэй байгаа Хятад, Энэтхэг улсуудтай хамтран ажиллана гэдгээ ерөнхийлөгч Обама эдгээр уулзалтаараа зориуд харуулж байгаа хэрэг” гэдгийг Родс мэдэгдсэн байна. Мөн Обама, БНХАУ-ын дарга Си Зиньпинь нарын уулзалт маш үр бүтээлтэй болсныг тэрээр дурдсан байна.
Энэтхэгийн тухайд ярихдаа Родс, хөгжиж байгаа орнуудын хувьд хамгийн чухал тулгамдсан зорилтуудын нэг нь ядуурлыг арилгах асуудал байдгийг ойлгож байгаагаа АНУ-ын нэрийн өмнөөс илэрхийлээд, “хэдэн зуун сая энэтхэгчүүд цахилгаан эрчим хүчинд ч холбогдоогүйг ойлгож байна” гэдгээ цохон тэмдэглэжээ. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, эдийн засгаа хөгжүүлэх эрч хүчтэй зорилтуудыг нэгэн зэрэг өмнөө тавьж болно гэдгийг ч тэрээр онцолсон байна.
| Барак Обама Энэтхэг, Хятадын удирдагчидтай уулзлаа | ||
| Үзсэн: 260 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.