Өөрийнх нь улсын эсрэг хориг арга хэмжээ авах Оросын шийдвэрийн хариуд ямар нэг хариу үйлдэл хийхээсээ өмнө Засгийн газар нь “тэвчээртэй, сэтгэл хөдлөлгүйгээр” асуудалд хандах болно гэдгийг Туркийн Ерөнхийлөгч Рэжеп Эрдоган мэдэгджээ.
Турк улс хариу барьж, хориг арга хэмжээ авах уу гэсэн сэтгүүлчийн асуултад Эрдоган “Тэвчээртэй, сэтгэл хөдлөлөө дарж асуудалд хандацгаая” гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Тэрбээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах хүсэлт тавьсан ч одоо хэр нь тохирч чадаагүй байгаа юм. Москва Туркээс хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн импортлоход хориг тогтоосноо зарлаад байна. Харин Турк улс эрчим хүчний гол нийлүүлэгч нь болсон Орос улстай холбоо харилцаагаа бүрэн таслалгүй, хэвийн хадгалахыг эрмэлзэж байна.
Эрдоган Москваг “стратегийн түншээ” хэмээн нэрлэж энэ тухай мэдэгдсэн юм. Туркийн албаны хүмүүс Оросын “Су-24” онгоцыг улсынх нь агаарын орон зайг зөрчсөн, өмнө нь ч удаа дараагийн анхааруулгыг үл тоомсорлосон гэж мэдэгдэж байгаа. Харин Москва онгоцоо тухайн үед агаарын цэргийн ажиллагаанд оролцож байсан, тэгээд ч Сирийн агаарын хилийн дотор байсан гэж нотолсон хэвээр байгаа юм.
| Туркийн ерөнхийлөгч байр сууриа илэрхийллээ | ||
| Үзсэн: 498 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.