Шууд Chart

АНУ визгүй зорчдог орнуудын иргэдэд тавих хяналтыг чангатгана

2015-12-02 13:17:13

АНУ өнгөрсөн сард Францын нийслэл Парис хотноо террорист халдлага гарсантай холбогдуулан визгүй зорчдог орнуудын иргэдэд тавих хилийн хяналтыг чангатгахаар болжээ.

Америктай найрсаг харилцаатай 36 орон ялангуяа Европын холбооны орнууд болон Японы иргэд АНУ-д визгүй зорчдог юм байна. Гэхдээ эдгээр орны иргэд АНУ руу зорчихоосоо өмнө Америкийн аяллын эрх олгох онлайн системээр аялах эрх олгохыг хүссэн өргөдлөө явуулах ёстой юм байна.

Америкийн Засгийн газар Сири, Ирак зэрэг алан хядагчид үүрлэсэн улс орнууд руу аялаж байсан эсэх талаар визгүй зорчдог орнуудын иргэдээс илүү их мэдээлэл авах шаардлага тулгарч байна. Мөн дэлхийн 38 оронтой алан хядагчдын талаарх мэдээлэл солилцох үйл ажиллагааг эрчимжүүлнэ гэдгээ мэдэгджээ. Жилд визгүй зорчдог орнуудаас 20 гаруй сая хүн АНУ-д аялаж, жуулчилдаг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ визгүй зорчдог орнуудын иргэдэд тавих хяналтыг чангатгана  
Үзсэн: 330 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй