Шууд Chart

Косовогийн сөрөг хүчнийхэн эсэргүүцсээр

2015-12-02 13:31:09

Өчигдөр Косовогийн парламент дахь сөрөг хүчний гишүүд Серби, Монтенегротой байгуулсан гэрээг эсэргүүцэн, парламентын танхимдаа нулимс асгаруулагч хий цацан, чуулганыг тараажээ.

Косовогийн сөрөг хүчний Тусгаар тогтнох хөдөлгөөн намын гишүүд Засгийн газар нь Косово дахь Серби үндэсний цөөнх иргэдэд илүү их эрх мэдэл олгосон гэрээ мөн Моненегротой хилийн зааг тогтоох тухай гэрээг тус тус хүчингүйд тооцохгүй бол парламентын чуулганыг хэвийн явуулахгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Сүүлийн гурван сарын хугацаанд Косовогийн сөрөг хүчний намууд парламентын чуулганы үеэр нулимс асгаруулагч хий, даралттай ус зэргийг цацаж, чуулганыг үе үе тараах болсон юм. Косовогийн цагдаагийн газар хууль тогтоох байгууллагын аюулгүй байдалд халдсан зэрэг үндэслэлээр сөрөг хүчний хоёр гишүүнийг баривчлан саатуулж, мөн прокурорын газраас нь хоёр гишүүнийг баривчлах тушаал  гаргасан аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Косовогийн сөрөг хүчнийхэн эсэргүүцсээр  
Үзсэн: 313 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй