Шууд Chart

ОХУ, Турк харилцан бие биенээ буруутгав

2015-12-02 14:07:22

"Оросын Су-24 бөмбөгдөгч онгоцыг сөнөөх Туркийн шийдвэр “Исламын улс” бүлэглэлийн хяналтан дахь нутгуудаас нефть татах сувгуудаа аюулгүй болгох хүсэл сонирхлоос нь үүдэлтэй" гэж Парисын хурлын хүрээнд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.

Мөн тэрээр “Исламын улс” болон алан хядагч бусад байгууллагын хяналтан дахь бүс нутгуудад олборлож байгаа нефть асар их хэмжээгээр, аж үйлдвэрлэлийн цар хүрээтэйгээр Туркийн нутаг руу нийлүүлж байгааг нотлох нэмэлт баримтууд ч Москвад бий” гэдгийг мэдэгдсэн байна. Орос улс өмнө нь Туркийг “Исламын улс” хэт даврагч бүлэглэлийн дайтагчдаас нефть худалдан авдаг гэж буруутгаж байсан юм. Харин Анкара энэ зэмлэлийг нь үгүйсгэсэн.

Үүний зэрэгцээ Путин “Су-24” онгоцыг сөнөөх шийдвэрийг “ноцтой алдаа” гэж нэрлээд, Туркийн аль байгууллага ийм тушаал өгсөн нь Орос улсад чухал биш гэдгийг  дурджээ. Харин Туркийн ерөнхийлөгч өөрийнх нь улсын эсрэг хориг арга хэмжээ авах Оросын шийдвэрийн хариуд ямар нэг хариу үйлдэл хийхээсээ өмнө Засгийн газар нь “тэвчээртэй, сэтгэл хөдлөлгүйгээр” асуудалд хандах болно гэдгээ мэдэгджээ.

Москва Туркээс хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн импортлоход хориг тогтоосноо зарлаад байна. Харин Турк улс эрчим хүчний гол нийлүүлэгч нь болсон Орос улстай холбоо харилцаагаа бүрэн таслалгүй, хэвийн хадгалахыг эрмэлзэж байна. Эрдоган Москваг “стратегийн түншээ” хэмээн нэрлэж энэ тухай мэдэгдсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ, Турк харилцан бие биенээ буруутгав   
Үзсэн: 1578 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй