![](/uploads/201512/news/thumb/252bc5100c64dbb2b069bb3243543dfc_x3.jpg)
“Оюутолгой орд”-ын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд ойролцоогоор 4 тэрбум америк долларын санхүүжилт шаардлагатай байна. Үүнийг “Европын сэргээн босголт хөгжлийн банк”, “Олон улсын санхүүгийн корпораци” зэрэг дэлхийн 15 банк олгох бололцоотойгоо илэрхийлээд байгаа талаар тус ордын 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл” компани мэдэгдсэн. Тэгвэл Оюутолгойн далд уурхайн санхүүжилт оны эцэст шийдэгдэж магадгүй байна. Энэ тухай уул уурхайн сайд Р.Жигжид ингэж ярьж байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр Засгийн газар, “Эрдэнэс оюутолгой”, “Туркойз хилл ресурс”, “Рио Тинто” компаниуд далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Ингэснээр далд уурхайн барилгын ажил эхлэх боломж бүрдээд байгаа юм.
Оюутолгойн бүтээн байгуулалтад 15 банк зээл олгохоо мэдэгджээ | ||
Үзсэн: 645 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.