Шууд Chart

Үйлдвэржилтийн 130 төсөлд санхүүжилт өгчээ

2015-12-02 15:17:47

Үйлдвэржилтийг дэмжих жилийн хүрээнд өнгөрсөн онд Засгийн газраас экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэржилтийн төслийн сонгон шалгаруулалт зарласан.

Нийт 1100 төсөл ирснээс импортыг орлох, экспортыг дэмжих, дотооддоо үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг хангах гэсэн гурван үндсэн чиглэлээр эхний ээлжинд 888 төсөл шалгаран үлдсэн байдаг.

Гэвч эдийн засагт хурдан өгөөжөө өгөх, зээлийн эргэн төлөлтийн чадвартай байх зэрэг шалгуурыг давсан 130 төсөл л санхүүжилт авч чаджээ. Гэхдээ үйлдвэржилтийг дэмжих төслийн санхүүжилт үргэлжилж байгааг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат хэллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Үйлдвэржилтийн 130 төсөлд санхүүжилт өгчээ  
Үзсэн: 363 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-12-02 15:34
888 төслийн 222, 333, 444, 555, 666, 777-д нь зээл өгчээ гэсэн бол үнэмшилтэй байх байсан юм

Бидэнтэй нэгдээрэй