Өчигдөр Бельгийн нийслэл Брюссель хотноо Умард Атлантын цэргийн эвсэл НАТО-гийн гишүүн орны гадаад хэргийн сайд нарын уулзалт эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх энэ уулзалтаар Ойрхи Дорнодын байдал, үүний дотор ОХУ "Исламын улс" бүлэглэлийн эсрэг Сирид эхлүүлсэн агаарын цэргийн ажиллагааны тухай хэлэлцэж байна.
Сайд нар Парисын террорист халдлагын хариуцлагыг өөртөө хүлээсэн "Исламын улс" бүлэглэл НАТО-гийн улс орнуудад аюул занал учруулах нь ихэссэн гэдэгт санал нэгджээ. Иймээс НАТО "Исламын улс" бүлэглэлийн эсрэг АНУ тэргүүтэй эвслийн цэргийн ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ гэдгийг НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столенберг хэлж байна.
Үүнээс гадна НАТО-гийн гишүүн болох Турк улс Оросын байлдааны онгоцыг хилд нь нэвтэрсэн гэж үзэн, сөнөөсөн хэрэг явдалтай холбогдуулан НАТО-гийн зүгээс Туркт хилийн хамгаалалтаа чангаруулахад нь тусламж дэмжлэг үзүүлэхээр болжээ. Оросын онгоц Сирийн нутаг дэвсгэрт "Исламын улс" бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаанд оролцож байхдаа ийнхүү пуужинд оногдон сүйрсэн. Харин тус онгоц пуужинд оногдохоосоо өмнө Туркийн хилд үнэхээр нэвтэрсэн эсэх тухайд Турк, Орос хоёр эрс зөрүүтэй мэдээлэл өгсөөр байгаа юм.
| Турк хилийн хамгаалалтаа чангаруулахад НАТО дэмжлэг үзүүлнэ | ||
| Үзсэн: 296 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.